Эрхэм зорилго
Зорилтот бүлгийн харилцагчдын санхүүгийн хэрэгцээг бодит, тасралтгүй, хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт технологиор шийдвэрлэхэд оршино.

“Есөн Финанс ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209 тоот тушаалаар санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш өдгөө 10 дахь жилдээ Монгол Улсын санхүүгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулалтын банк бус санхүүгийн байгууллага юм. Бид зээлийн үйл ажиллагаа, итгэлцлийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 10 дахь жилдээ санхүүгийн салбарт түргэн шуурхай, хүртээмжтэй, найдвартай зээлийн үйлчилгээ санал болгон уламжлалт болон финтек зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хослуулан, харилцагчдынхаа цаг хугацаа, санхүүгийн хэрэгцээг хамгийн хялбар бөгөөд шуурхай шийдвэрлэхийг эрхэмлэн ажиллаж ирсэн.“Есөн Финанс ББСБ” ХХК нь арван жилийн турш хуримтлуулсан салбарын арвин туршлага, харилцагчдынхаа бат бэх итгэлцэл дээр суурилан цахим шилжилтийг түүчээлж 2023 онд “Металэнд” (Metalend) дижитал зээлийн аппликейшнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. “Металэнд” аппликейшн нь харилцагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран санхүүгийн уян хатан үйлчилгээг гар утаснаасаа дамжуулан шууд авах боломжийг олгосон бөгөөд гар утаснаас дамжуулан барьцаалсан зээлийн үйлчилгээг цахимжуулснаараа онцлог давуу талтай юм. Бид харилцагч нартаа найдвартай байдал, санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг 24/7 цагийн турш тасралтгүй хүргэж байна. Энэхүү технологийн шинэчлэл нь манай харилцагчид өөр түмний санхүүгийн асуудал, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө, санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай хангаж, зах зээлд идэвхжилийг дэмжин замаар улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах байгаа бөгөөд цаашид олон салбарыг хамарсан санхүүгийн нэгдсэн экосистем бүрдүүлэхэд бат бэх суурь болж байна.
Зорилтот бүлгийн харилцагчдын санхүүгийн хэрэгцээг бодит, тасралтгүй, хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт технологиор шийдвэрлэхэд оршино.
Цахим шилжилт хийж, технологид суурилсан, төгс төгөлдөр санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч финтек байгууллага болох.
Зорилгынхоо төлөө хамтдаа.
Бид харилцагчдадаа итгэлтэй, ил тод, хүртээмжтэй, хурдтай, чанартай, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үзүүлж тэдний хэрэгцээг баталгаат оновчтой шийдвэр гаргахад нь туслах нь бидний эрхэм зорилго юм.
1. Харилцагч төвтэй байдал
Бид харилцагчдынхаа бодит хэрэгцээг ойлгож, зорилгод нь нийцсэн санхүүгийн шийдлийг хүргэнэ.
2. Итгэл ба ил тод байдал
Бид санхүүгийн үйлчилгээгээ шударга, ойлгомжтой, найдвартай байдлаар хүргэж, харилцагчдынхаа итгэлийг эрхэмлэнэ.
3. Дэвшил ба инноваци
Бид дэвшилтэт технологи, шинэ санаачилгаар санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан, хүртээмжтэй болгоно.
4. Хариуцлага ба тогтвортой хөгжил
Бид хууль, стандарт, ёс зүйг чанд мөрдөж, харилцагч, байгууллага, нийгмийн өмнө хариуцлагатай ажиллаж тогтвортой хөгжлийн зорилго зарчмуудыг баримтална.
5. Хамтын өсөлт
Бид харилцагч, ажилтан, түншүүдтэйгээ хамтдаа өсөж, улс орны хөгжилд үнэ цэн бүтээнэ.
6. Чадварлаг баг хамт олон
Бид мэдлэг, ур чадвар, эерэг хандлагатай багийг бүрдүүлж, тогтвортой амжилтын суурийг бий болгоно.
7. Хурд ба үр ашиг
Бид харилцагчийн цаг хугацааг эрхэмлэж, санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, энгийн, үр ашигтай байдлаар хүргэнэ.
8. Аюулгүй байдал ба нууцлал
Бид харилцагчийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдлыг чанд хамгаалж, найдвартай технологийн орчныг бүрдүүлнэ.
9. Тасралтгүй хөгжил ба манлайлал
Бид өөрчлөлт, шинэчлэлд нээлттэй байж, финтек салбарын цахим шилжилтийг манлайлахын төлөө тасралтгүй хөгжиж ажиллана.