С.Өлзийсүрэн

Мэндчилгээ

“Есөн Финанс ББСБ” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, үнэ цэнтэй орон зайг бий болгохыг зорин ажиллаж ирлээ. Бид салбартаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ тасралтгүй нэвтрүүлж, харилцагчийнхаа итгэлт түнш байхын зэрэгцээ улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэндээ баяртай байдаг. Бид харилцагч, бизнес эрхлэгчийнхээ эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч, хөгжил дэвшил рүү алхам алхмаар урагшилсаар ирсэн. Үүний тод илэрхийлэл болгон 2020 онд “Гар утасны дугаар барьцаалсан зээлийн төв”-ийг ашиглалтад оруулж, зах зээлд уян хатан нөхцөлтэй санхүүгийн шинэ шийдлийг санал болгон хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Улмаар дижитал эрин үеийн хөгжил, харилцагчийнхаа цаг хугацааг хэмнэх шаардлагад тулгуурлан бид 2023 оноос уламжлалт зээлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, “Металэнд” (Metalend) дижитал зээлийн аппликейшнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм. Өнөөдөр “Есөн Финанс ББСБ” ХХК нь салбартаа мэргэшсэн чадварлаг хүний нөөц, харилцагч төвтэй үйлчилгээний соёл болон дэвшилтэт финтек шийдэлдээ түшиглэн, Монгол Улсын цахим санхүүгийн шилжилтийг түүчээлж байна. Бид ирээдүйд харилцагч бүрийнхээ амжилтыг дэмжиж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бодит дэмжлэг үзүүлэн, хамтдаа өсөн дэвжихийн төлөө тууштай ажиллах болно.

Та бүхнийг хүндэтгэсэн,

“Есөн Финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

С.Өлзийсүрэн

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

“Есөн Финанс ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд байгууллагын стратеги, хөгжлийн төлөвлөгөө, бүтэц, бодлогыг тодорхойлж, төсөв төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавихын зэрэгцээ гүйцэтгэх удирдлагыг зөвлөмж, чиглэлээр ханган ажилладаг. Тус зөвлөл нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, зохицуулагч байгууллагаас баталсан холбогдох журам, заавар болон Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Г.Мөнхжаргал

Г.Мөнхжаргал

ТУЗ-ын дарга

С.Өлзийсүрэн

С.Өлзийсүрэн

ТУЗ-ын гишүүн

Г.Саранзаяа

Г.Саранзаяа

ТУЗ-ын гишүүн

М.Болорбаяр

М.Болорбаяр

ТУЗ-ын гишүүн

Б.Ууганбаяр

Б.Ууганбаяр

ТУЗ-ын хараат бус гишүүн

КОМПАНИЙН БҮТЭЦ

Компанийн бүтэц